Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
Мэдээ, мэдээлэл 11 сарын өмнө     42    0
“Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын арга хэмжээнд манай хоттой найрамдалт хамтын ажиллагаатай ОХУ-ын Улаан-Үд хотын захирагчийн нэгдүгээр орлогч Иринч Александр Дашиевич,  БНХАУ-ын Манжуур хотын Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга Жүнь Мэнже тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Эрдэнэт хотыг тухайн үед удирдаж байсан ахмадуудын төлөөлөл болох Эрдэнэт хотын намын хорооны даргаар ажиллаж байсан аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Банзрагч, Эрдэнэт хотын даргаар ажиллаж байсан Д.Тогооч, Хотын даргаар ажиллаж байсан Б.Мянгабаяр нар болон Эрдэнэт үйлдвэрээс төрсөн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан тэргүүтэй хөдөлмөрийн сайчууд, гавьяат цолтнууд баярын хуралд оролцсон юм. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)