Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
Хотын амьдрал 7 сарын өмнө     19    0
“Эрдэнэт хотын өдөр”-өөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Л.Эрхбаатар өөрийн сонгогдсон тойрог болох Даваат багийн сургуулийн ахлах ангийн сурагчдад “Миний Эрдэнэт” түүхийн сэдэвт хичээл заалаа. Аймгийн 17 дугаар сургуулийн Б.Ариунзул багштай 10-ийн “А” ангийн сурагчид хичээлийнхээ үеэр “Уурхайчны алдар” дууг Тэргүүлэгч Л.Эрхбатаартай хамтдаа дуулж, Эрдэнэт хотынхоо эах түүхийн жимээр 40 минутын турш аялсан юм. Хэдийгээр бид, бидний үр хүүхэд Эрдэнэ  хотдоо ажиллаж амьдарч байгаа хэдий ч  Баян-Өндөр хайрханы эзэн савдагийн тухай, Эрдэнэт хотын түүхэн аялал жуулчлалын зарим газар орны тухай төдийлөн сайн мэддэггүй. “Миний Эрдэнэт” хичээлийг жил бүрийн энэ өдөр сурагчдад зааснаар тэдний хувьд бага ч гэсэн хугацаанд хотынхоо түүхээр бахархах, “Би Эрдэнэт хотын иргэн” хэмээх омогшил төрөхөд энэ удаагийн хичээл заах арга хэмжээ үр дүнгээ өгөх нь дамжиггүй юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг