Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
Нийгэм, Улс төр 10 сарын өмнө     55    0
          “Эрдэнэт хотын өдөр” энэ сарын 11-н буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт болох гэж байна. Энэ өдөр бол эрдэнэтчүүдийн бахархлын өдөр юм. Тэртээ 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан байдаг. Аймаг, орон нутгийн удирдлагаас  “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан эрдэнэтчүүдээ зориулж олон төрлийн ажил зохион байгуулж байгаа. Төр, захиргааны байгууллагууд иргэддээ чиглэсэн олон хэлбэрийн ажил зохион байгуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн тэр дундаа бизнесийн салбарынхан энэ өдөрт зориулан худалдаа, үйлчилгээндээ тодорхой хэмжээний бодитой хөнгөлөлт үзүүлж байгаа билээ.[sgmb id="1"] “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж  эрдэнэтчүүддээ хамтрахаар болжээ. Тухайлбал, БОЭТ-ийнхөн энэ сарын 10, 11-ний өдөр хэвтэрт байгаа өвчтөнүүдэд гэрээр элэний В, С вирусийн шинжилгээ хийх, 11-нд хувийн хэвшлийн ортой клиник эмнэлгүүд үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгөх, аймгийн шүдний мэргэжилтнүүдийн холбоо аймгийн иргэдэд үнэгүй үзлэг зөвлөгөө өгөх, бүх эмийн сангууд аминдэмүүдийн 10 хувийн хямдралтай худалдаа үзүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)