“Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
Хотын амьдрал 10 сарын өмнө     46    0
Их хотын баяр “Эрдэнэт хотын өдөр”-өөр Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид эрдэнэтчүүдээ “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжгээр бэлэг барьж байна. Энэ жүжиг арванхоёрдугаар сарын 8-11-ний өдрийн 19.00 цагаас үнэ төлбөргүй тоглох ажээ.  “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг XIX зууны эхэн үед Европыг доргион гарч ирсэн Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллер бичсэн юм. "Хар санаа, хайр сэтгэл" зохиол нь гурван бүлэг, таван үзэгдэлт эмгэнэлт жүжиг юм.  Анх 1784 оны дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт хотноо тоглогджээ. Түүний бичсэн энэхүү эмгэнэлт жүжиг дэлхийн томоохон театруудын урын санг баяжуулан үе үеийн найруулагч, жүжигчдийн ур чадварын хэмжүүр болон амьдарсаар байгаа билээ.  Жүжигт язгууртан залуу, ядуу эмэгтэй хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Анх жүжгийг зохиолын гол баатар болох хөгжимчний охины нэрээр "Луиза Миллер" гэж нэрлэж байснаа хожим нь нэгэн алдартай жүжигчний саналаар "Хар санаа, хайр сэтгэл" болгон өөрчилжээ. Энэ жүжиг Германы сонгодог жүжгийн зохиолд зүй ёсоор тооцогддог. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)