Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
Онцлох мэдээ 7 сарын өмнө     22    0
“Эрдэнэт” төмөр замын өртөө, вокзал орчмын бүсэд холбогдох хууль журмынх нь дагуу газар эзэмшдэг хоёр иргэн, долоон аж ахуйн нэгжийн эзэмшил газар нь төмөр замын трассын бүсэд орсон учир хураагдах дээрээ тулаад байгаа юм. Үүний учир шалтгаан нь  Эрдэнэтээс Овоотын чиглэлд баригдах төмөр зам дээрх хоёр иргэн, долоон аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээгүүр дамжин өнгөрөх учраас ийнхүү асуудал үүсгээд байгаа билээ. Засгийн газраас Эрдэнэт Овоотын чиглэлийн хөндлөн тэнхлэгийн зам барих шийдвэрийг гаргасан. Энэ зам нь Орхон, Булган, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин өнгөрөх юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2017 оны “Төмөр замын чиг тогтоох тухай”  10 тоот тогтоол гарч Орхон аймгийн  нутгаар дайран өнгөрч байгаа 11.64 км  урттай төмөр замын шугамын чиглэл батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт Овоотын чиглэлийн төмөр зам манай аймгийн Баян-Өндөр сумын 11.64 км газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх юм. Монгол Улсын Засгийн газрын 2015  оны “Концессын гэрээ байгуулах, эрх олгох тухай” 327 дугаар тогтоолоор “Нортерн рэйлвэйс” ХХК-тай “Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам  төслийг концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах- шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгосны дагуу дээрх концессын гэрээ байгуулагдсан аж. Ийнхүү шинээр тавигдах төмөр замын чиглэлийн дагууд төмөр замын хамгаалалтын зурвас газрын  өргөнийг хамгийн бага байхаар тооцон аймгийн Кадастрын мэдээллийн санд оруулж үзэхэд хоёр иргэн, 7 аж ахуйн нэгжийн эзэмшил газар дайран өнгөрөхөөр болжээ.  Иймээс газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дээрх иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөн олговрын асуудлыг ший[sgmb id="1"]двэрлэх,  шинэ төмөр замын хамгаалалтын зурвас газрын өргөнийг тодорхой болгох шаардлагатай байгаа тухай  холбогдох албан бичгийг төсөл хэрэгжүүлэгч “Нортерн рэйлвэйс” ХХК болон Зам тээврийн хөгжлийн сайдад тус тус хүргүүлжээ. Дээрх асуудлууд тодорхой болсны дараа төмөр замын зурвас газрыг албан ёсоор тогтоож, баталгаажуулах аж. Үүний дараа хоёр иргэн, 7 аж ахуйн нэгжийн эзэмшил газрын асуудлыг холбогдох хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэх болсон талаар албаны хүн мэдээллээ.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг