Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     48    0
                Жаргалантын ногоочдын байцааг хадгалахыг төрөөс дэмжиж 2015 онд аймаг орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж 500 тоннын багтаамжтай зоорь барихаар шийдсэн байдаг. Тэгвэл энэ зоорь өнөө хэр ашиглалтад ороогүй, Жаргалантын ногоочид байцааны зоорьгүй аргаа барж байна. Энэ асуудал саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаан дээр яригдсан халуухан сэдвийн нэг байлаа. Төлөөлөгчид Жаргалантын ногоочдын байцааны зоорьны асуудал ямар шатандаа яваа талаар асуусан юм. Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг “Байцааны зоорьны зураг төсвийг Ролби ХХК гүйцэтгэсэн. Барилгын ажлыг нь Хувьт Уул компани хийсэн. Ажлын гүйцэтгэл 85-90 хувьтай байгаа. Байцааны зоорьны ажил дээр маргаан, хэрэг үүссэн. Зургийг нь анхнаас нь буруу хийсэн юм билээ. Мэргэжлийн хяналтын газраас байцааны зоорьны зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Улсын комисс хүлээн аваагүй байгаа. Барилгын төсөвт ажил нь 350 гаруй сая төгрөгийн өртөгтэй. Өнөөдрийн байдлаар цагдаа дээр хэрэг үүсгэн шалгагдаж байгаа”  гэсэн юм. Жаргалантын ногоочдын хувьд Эрдэнэтчүүдийг монгол байцаагаар хангахын тулд  байцааны зоорьтой болчих гээд 4 жил нүдээ хөхөртөл хүлээж байгаа. Зоорь байхгүй учраас байцаагаа жил бүрийн намар хөлдөхөөс нь өмнө ченжүүдэд хямд үнээр өгч ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажилладаг тэдний хувьд байцааны зоорьтой болох нь энэ насны мөрөөдөл. [sgmb id="1"] Тэдний мөрөөдлийг биелүүлэхийн тулд орон нутгаас хөрөнгө гаргаж зоорь бариулахаар шийдсэн ч өнөөдөр “байцааны зоорьны барилга” нэг иймэрхүү л байна. Үр дүнд нь Эрдэнэтчүүд өвлийн турш хятад байцааг монгол гэж өөрийгөө хуурч байж иддэг л болсон. Ямар ч байсан албаныхны өгч байгаа мэдээллээс харвал Жаргалантын ногоочид мөддөө байцааны зоорьтой болохгүй нь ээ.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)