Ц.Алтаншагайд баярлалаа
Онцлох мэдээ 9 сарын өмнө     47    0
[sgmb id="1"] Аймгийн 2019 оны төсвийг баталсан ИТХ-ын ээлжит XII хуралдаан дээр төлөөлөгч Ц.Алтаншагай “Барилгачдын талбай”-д био эко жорлон барих 25.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдүүлэх санаачлагыг гаргасан юм. Улмаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь энэ саналыг 100 хувь дэмжсэнээр Барилгачдын талбай ирэх онд Био жорлонтой болох боломж бүрдлээ. Үүнийн нь төлөө эрдэнэтчүүд Ц.Алтаншагайд Баярлалаа гэж хэлэх ч багадах том ажлыг эхлүүлэх боломжийг тэрбээр олгосон юм. Хот хоорондын нийтийн тээврийн автобусны зогсоол Барилгачдын талбайд байрладаг. Уг нь энэхүү Авто зогсоол “Танил” авто техникийн захын өмнөх талбай тийш нүүх сураг ажиг нэлээн эртнээс дуулдсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй. Нийтийн тээврээр Эрдэнэт хотод ирсэн иргэд автобус унаанаасаа буусан эрчүүд  тохилог ариун цэврийн газар байхгүй учраас байгаль руу, тэр дундаа “Найрамдал”  өндөрлөг тийш харж байгаад л давсгаа суллана. Эмэгтэйчүүд нь хүний нүд хариулж байгаад гүүрэн доор  орж “сууж босно”. Ээ дээ мөн аргаа барсан дүр зураг энд л байдаг. Зарим нэг эрх мэдэлтнүүд авто вокзал нүүх учраас жорлон барьж илүү хөрөнгө гаргахгүй гэж гүрийсээр байтал Барилгачдын талбай орчмын газрын үнэр танар, эрүүл ахуйн орчин нь “ойтой хүн ойртож омголон морьтой хүн тогтох”-ын аргагүй үнэр танартай болсон. Энд ганцхан ширхэг био жорлон байгуулахад 100 сая бүү хэл 50 сая төгрөг ч орохгүй л дээ уг нь. Хангалын голыг бохирдолд Эрдэнэт үйлдвэр хамгийн их буруутай гэж зарим хүн үздэг. Тэгвэл Барилгачдын талбайн хойгуурх жалганд морь хардаг хүмүүсийн шээсний бохирдол хаврын шар усны үерээр холилдон урсаж Хангалын голд цутгадаг. Тэгэхлээр Хангалын голын бохирдолд Барилгачдын талбайд морь харж байгаа хүмүүс ч нөлөө үзүүлж байгаа гэхэд нэг их буруудахгүй. Ямар ч байсан Барилгачдын талбайд био жорлон барих ажлын санаалчлагыг гаргаж хөрөнгийг нь олж өгсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагайд уншигчдынхаа өмнөөс байрлалаа гэж дахин хэлье.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг