Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
Онцлох мэдээ 7 сарын өмнө     23    0
[sgmb id="1"] Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээжит XII хуралдаан баасан гарагийн 09.10 цагт Нутгийн удирдлагын ордны Их танхимд Эрдэнэт хотын сүлд дуу “Эрдэнэтийн овоо” дууг дуулсанаар албан ёсоор эхэлсэн юм. Аймгийн ИТХ-ын Ээлжит 12 дугаар хуралдаанаар  **** 1.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл **** 2.Аймгийн 2018 оны төсвийн зарим нэршил өөрчлөх тухай **** 3.Аймгийн 2019 оны төсөв батлах **** 4.Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлт **** 5.Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал, дүгнэлт **** 6.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай **** 7. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэл **** 8.Аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэв. “Аймгийн Засаг даргын  2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт” илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Батлут тавьж хэлэлцүүлсэн юм. Үйл ажиллагааны хөтөлбөрт 9 бүлэг 116 зорилт 304 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2018 оны байдлаар 85.2 хувь, 4 жилийн төлөвлөлтийн хэмжээ 67.3 хувийн хэрэгжиллттэй байна.  Зөвхөн өнөө жилийн хувьд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлаас нэрлэвэл: Аймгийн хэмжээнд анх удаа сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Баян-Өндөр сумын Даваат багт ашиглалтанд оруулж 500 гаруй хүүхдийг хичээллэх, цэцэрлэгт сурч хүмүүжих бололцоогоор хангалаа. Эрдэнэ багт 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга, Дэнж багт 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдан ашиглалтанд орж, 22, 24 дүгээр цэцэрлэгийн болон 2, 4. 5, 6, 7, 8, 17 дугаар сургуулиудын биеийн тамирын спортын гадна талбайн тохижуулж 10 гаруй сургууль, цэцэрлэгийн их болон урсгал засварын ажлуудыг хийжээ. Рашаант, Цагаанчулуут, Уртын гол багийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн хүчин чадалтай 26 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулснаар аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93.0 хувьд хүрээд байна. Одоо Баянбулаг багт 27 дугаар цэцэрлэгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” байгуулж Электродны үйлдвэр,   Хүний экологийн төв үйл ажиллагааг эхлүүллээ. Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк урьдчилсан байдлаар 2018 онд 140.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. 2018 оны эхний 10 сарын байдлаар статистик мэдээгээр аймгийн хэмжээнд нийт 2246 иргэн байнгын болон түр ажилтай болсон байна. Эдгээрийн 1099 нь шинэ ажлын байраар хангагджээ. Мөн 2016 онд манай аймагт хөнгөлөлттэй эмийн санхүүжилтээр 598.0 сая төгрөг олгож байсныг 2017 онд 30 хувиар нэмэгдүүлж 850 сая, 2018 онд 977.1 сая төгрөг болгон 2016 оныхоос 1.6 дахин нэмэгдүүлсэн байна.Аймгийн хэмжээнд  өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр бүхэн  “Хүний хөгжил”-д чиглэгдэж “Эмч”, “Багш”, Ач санах”, “Анхдагч”, “Хашаандаа хаус” зэрэг 18 дэд хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байгааг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид  “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт” -ийг  “Хангалттай” хэмээн дүгнэв.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг