Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
Онцлох мэдээ 9 сарын өмнө     54    0
Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ хурлаар аймгийн 2019 оны төсвийг хэлэлцэн батална. Манай аймгийн хувьд төсвөө өөрөө бие даан бүрдүүлдэг цөөн хэдэн аймгийн нэг. Улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй ч улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө төвлөрүүлдэг. Бүр зарим тохиолдолд иргэдээ торгож байгаад төсвийн цоорхойг нөхөж мөнгийг нь улсын дансанд шилжүүлдэг гаж гэмээр тогтолцоо өнөө хэр оршин тогтнож байна. Сангийн яамнаас манай аймгийн төсвийн бүрдлийг хянаад “Хүү торгуулийн орлого” хэмээх зүйл заалтад 750 сая төгрөг бүрдүүлэх үүрэг өгчээ. Нэг үгээр бол манай аймаг иргэдийнхээ халаасыг тэмтэрч торгууль, шийтгэл ногдуулж байгаад улсын төсөвт 750 сая төгрөг бүрдүүлэх юм байна. Энэ үүргийн ихэнхийг нь Тээврийн цагдаагийнхан нуруун дээрээ үүрнэ. Тээврийн цагдаа нарын дунд орлогын төлөвлөгөө биелүүлэх уралдаан зарлачихна. Хамгийн их орлого оруулсан цагдааг нэг сая хүртэлх төгрөгөөр шагначихад хүү торгуулийн орлого бараг л санхүүгийн жилийн эхний хагаст л биелэх боломжтой болдог. Жил бүр ийм байдлаар хүү, торгуулийн орлогыг давуулан биелүүлж ирсэн учраас Сангийн яам төлөвлөгөөг нь жил бүр нэмдэг байна. Өнөө жил энэ төлөвлөгөө 500 сая төгрөг байсан бол ирэх онд 750 сая төгрөг болж нэмэгджээ. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар хүү торгуулийн орлого 1 тэрбум 20 сая төгрөгөөр давж биелсэн байна. Ихэнхийг нь өнөөх тээврийн цагдаагийн бүрдүүлдэг жолооч  нарыг торгосон торгуулиас бүрджээ. Эхний хасаг жилээр энэ мөнгөний 500 сая нь улсын төсөвт төвлөрсөн байжээ. Үлдсэнийг нь тодорхой хугацааны дотор бүрдүүлэх үүргийг Аудитынхан үүрэг болгож байсан удаатай. Жолооч нар хамгийн багадаа 20 мянгаас эхлээд 480 мянга хүртэлх төгрөгөөр торгуулдаг. Түүнийгээ төлөхгүй аргална гэсэн ойлголт байхгүй. Тээврийн хэрэгслийн улсын үзлэгт орох үеэр болон машинаа зарах, нэр шилжүүлэх тохиолдолд заавал торгуулиа төлөх учраас хүү торгуулийн орлого төлөгдөхгүй үлдэнэ гэсэн ойлголт байдаггүй аж. Уг нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ баримтлаад соёлтой оролцоод сурчихвал хүү торгуулийн орлого бүрдэхгүй улмаар тасалдах боломж байгаа ч жолооны дамжаа дөнгөн данган дүүргэчихээд маргааш нь машин унаад замын хөдөлгөөнд оролцдог, бүр таксины мэргэшсэн жолооч болчихсон халтуурдаж яваа нөхөд улсын төсвийн цоорхойг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. [sgmb id="1"]Энэ удаад  Сангийн яамныхан хүү торгуулиас ямар ч үнээр хамаагүй 750 сая төгрөг төвлөрүүлэх үүргийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгосныг өнөөдөр ёсчлон батлах нь ээ.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг