Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
Нийгэм, Улс төр 7 сарын өмнө     24    0
[sgmb id="1"] Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан мягмар гарагт болсон. Энэ үеэр “аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийн талаар авч хэлэлцсэн. Энэ оны хувьд аймаг, орон нутгийн зүгээс Хангалын голын бохирдлын талаар анхаарлаа хандуулж цаашид авах арга хэмжээний талаар саналаа боловсруулж байгаа. Энэ тухай энэ оны Үндсэн чиглэлд Хангалын голын бохирдлыг бууруулахын тулд цэвэрлэх байгууламж барих ажлыг судлахаар оруулсан. Хангалын голыг гол бохирдуулагч нь Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос. Тиймээс буруутай этгээдээр хөрөнгө, мөнгийг нь гаргуулж Хангалын голд цэвэрлэх байгууламж барих тухай саналыг тэргүүлэгчид гаргаж байлаа. Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар “Хангалын голын бохирдлыг бууруулахын тулд зохих газарт нь цэвэрлэх байгууламж барих хэрэгтэй. Тэрхүү цэвэрлэх байгууламж барих хөрөнгө мөнгийг нь Эрдэнэт үйлдвэрээс гаргуулах шаардлагатай. Үүнийгээ ирэх оны Үндсэн чиглэлдээ нэр зааж оруулах саналтай байна” гэсэн юм. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс аймаг орон нутгийн удирдлагатай хамтран Цагаант тоосны талаар тухайлсан дэд хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгүүлж хангалын голын бохирдлын хэмжээг ч гаргуулсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хангалын гол бага зэргийн бохирдолтой гэж байгаа ч иргэдийн хувьд, Хангалын гол дагуу тариа, ногооны ажил эрхэлж байгаа иргэдийн хувьд арай өөр дүгнэлт гаргадаг. Зарим тохиолдолд Жаргалант сумын ногоочид Хангалын гол бохирдсон уу үгүй юү гэдгийг албан ёсоор тогтоож өг. Бохирдсон бол буруутай этгээд нь бидэнд нөхөн төлбөр өг гэж шаардаж байгаа. Ямар ч байсан Хангалын голд цэвэрлэх байгууламж барих нь зөв гэсэн шийдэлд хүрч байгаа үед хөрөнгө мөнгийг нь гаргах тал дээр хаа хаанаа эргэн харахгүй бол дан ганц татвар төлөгчдийн мөнгөөр хийнэ гэвэл асуудал дагуулж мэдэхээр байна.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг