Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
Онцлох мэдээ 7 сарын өмнө     21    0
[sgmb id="1"]              Маргааш аймгийн ИТХ-ын хуралдаан болж үүгээр 2019 оны орон нутгийн төсвийг хэлэлцэн батална. Улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хориг тавиад байсан ч УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул аймгууд арванхоёрдугаар сарын 5-наас өмнө төсвөө баталдаг журамтай. Манай аймгийн хувьд ирэх оны төсвөө батлахын тулд шат дарааллын дагуу төсвийн нэгж байгууллагаас саналыг нь авч эцэст нь нэгтгээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулдаг. Дээр нь аймгийн төсөв батлагдахын өмнө аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ч орж хэлцэгддэг номтой. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар төсвийн талаар яригдсан. Энэ үеэр аймгийн Эрүүл мэндийн газраас Өвчтөний мэдээлийн сантай болохын тулд 370 гаруй сая төгрөг хэрэгтэй, баталж, улмаар дэмжиж өгнө үү гэдэг саналыг Зөвлөлийн гишүүдэд тавьсан. Газрын дарга Ц.Мөнхцэцэгийн танилцуулсанаар бол ”аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг Медипас, БОЭТ, Эрхийн эрүүл мэндийн төвүүдийг хамруулсан цахим эрүүл мэндийн сүлжээ төслийг хэрэгжүүлэхэд 370 сая төгрөг шаардлагатай. Сүлжээний инженерээс асуухад ийм хөрөнгө шаардлагатай гэж хэлсэн. Дээрх байгууллагыг цахим сүлжээнд холбосноор өвчтөний бүх мэдээллийн сантай болно. Тухайн өвчтөний мэдээллийг дээрх эмнэлгүүд дуртай үедээ авч ашиглах боломж бүрдэнэ” хэмээн танилцуулсан. Зөвлөлийн гишүүн Ш.Ганболд “Цахим сүлжээнд холбохын тулд Дундын өгөгдлийн сан байх ёстой. Сервер нь хаана байрлах ёстой вэ. Үүнийг судалсан юм уу. Ганцхан сүлжээний инженерийн амнаас сонссон 370 сая төгрөг гэдэг чинь үнэнд нийцэхгүй. Судалгаа хийгдээгүй байна. Санаа чинь зөв” гэлээ. Зөвлөлийн гишүүн А.Түвшинжаргал: “Би зарчмын хувьд дэмжиж байна. Зарим нэг эргэж харах зүйл байна. Тухайлбал, Медипас эмнэлэг өөрийн мэдээллийн санд байгаа өвчтөнийхөө мэдээллийг ямар нөхцлөөр бусдад өгөх юм бэ. Үүнийг судалсан юм уу. Тэгээд ч өвчтөний түүх өндөр хэмжээний нууцлалтай байх ёстой. Сервир Үндэсний дата төв дээр холбогдож хадгалагддаг. Үүнийг судлах хэрэгтэй Түүнээс биш 370 сая төгрөг шаардлагатай гэж мөнгөн талаас нь хараад асуудал оруулж ирэх учиргүй. Нэг түлхүүр үг алдагдахад энэ систем нурна. Үнэ хөрөнгийн тал дээр ганцхан газраас судалгаа авсан нь учир дутагдалтай” гэсэн юм. Засаг дарга Д.Батлут: “Бид Е оффис системийг аймгийн хэмжээнд төрийн байгууллагад  нэвтрүүлсэн. Нйит 74 байгууллага үүнийг үнэ төлбөргүй ашиглаж байгаа. Төлбөр хөрөнгийн асуудлыг нь судалсан зүйл байна уу. Зарчмын хувьд бол зөв учраас дэмжмээр байна. Гэхдээ асуудал чинь түүхий байна” гэсэн юм. Эрүүл мэндийн газрын удирдлага ямар учраас ганцхан “IT” инженерээс үнийн талаар амаар асуучихаад түүнийгээ гул болгож аймаг, орон нутгийн төсөв хэлэлцэж байгаа энэ үед “370 сая төгрөгөөр Дундын өгөгдлийн сан байгуулна” гээд зүтгээд, шалаад суугааг үнэндээ ойлгохгүй байна. Тэгээд ч Эрүүл мэндийн яамны зүгээс улсын  хэмжээнд 2008 оноос Мэдээллийн сан байгуулах гээд нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулаад өнөө хэр ажил нь бүтэхгүй яахаа мэдэхээ байсан энэ үед Эрдэнэт хотод 370 сая төгрөгөөр Дундын өгөгдлийн сан байгуулж турших гээд байгаа нь хэний санаа вэ. Хувийн хэвшлийнхэн өвчтөнийхөө мэдээллийн түүхийг “май” гээд зүгээр өгөх үү. Өвчтөний түүх найдвартай газарт хадгалагдах уу. Мэдээлэл алдагдвал хэн хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа энэ ажилд 370 сая төгрөг гаргаж татвар төлөгчдийн мөнгөөр туршилт хийх эрх хэнд ч байхгүй. Тэгээд ч төрийн мөнгө гэж хэзээ ч байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг гэдгийг төрийн байгууллагын дарга нар өнөөдрийг болтол ойлгоогүй гэж үү.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг