2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
Хотын амьдрал 7 сарын өмнө     21    0
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдах боломжтой болно. Өнгөрсөн оны долдугаар сарын 6-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр даатгуулагчид уг үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” хэмээн өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодруулахад, “Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрөл дээр нэмэгдэж орсон. Хуулийн заалт 2019 оноос хэрэгжиж эхэлнэ. ЭМДаатгалаа тасралтгүй төлдөг ч үр шимийг нь тэр бүр хүртэж чаддаггүй иргэд эрүүл мэнддээ анхааран, спорт клубээр хичээллэх сонирхол байдаг. Тиймээс ЭМД-ыг хүртээмжтэй байлгах үүднээс зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулсан өөрчлөлт” гэлээ. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг