Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
Онцлох мэдээ 10 сарын өмнө     47    0
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай хэлэлцэх үед Тэргүүлэгч Д.Батбилэг аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нарт Монгол хэлний Найруулга зүйн хичээлийг харин ч нэг заасан шиг  заасан юм. Үндсэн чиглэлийг боловсруулсан Ажлын хэсгийнхэнийг Тэргүүлэгч Д.Батбилэг үнэндээ голсон. Аялгуу сайхан монгол хэлээрээ бичиж, найруулах тал дээр муу байна. Энэ хөтөлбөр миний мэдэхийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өмнө нь гурван удаа орсон. Энэ үеэрээ юу харж байдаг юм бэ. Утга, найруулга нь авах юм алга. Тухайлбал, аминдэмжүүлэх гэж хэлж, бичээд байх юм. Би ийм монгол үг мэдэхгүй Амин дэмээр хангах гэх байлгүй дээ, Батсүх эмч ээ” гэж ирээд л бухимдсан. Манайхан аливаа албан бичгийг боловсруулахдаа зарим үед гурилдах шиг болдог. Бүр болохгүй бол өмнөхөөсөө аваад “Copy paste” хийчихдэг. Ингэхдээ алдаа мадагтай нь хамт аваад туучихна. Утга найруулгын хувьд бол авах юм ч байхгүй. Өгүүлбэр зүйн байрлал, цэг таслал тавих энэ тэрийг бол тоохгүй, Харин түүнийг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид олж хараад нэлээн шүүмжилдэг, засдаг дүр зураг сүүлдээ нийтлэг болох төлөвтэй. Ер нь  Д.Соёлчхүү даргатай аймгийн ЗДТГ-ынхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орох аливаа төсөл хөтөлбөр, албан бичгийн утга, найруулгыг нь сайн хийж чадахгүй хэд хоногийн өмнө  Тэргүүлэгч Д.Батбилэг нараар уншуулж алдааг нь засуулаад, цэг таслалыг нь хийлгээд найруулгын хувьд асуудалгүй “OK” болгочихоод хуралд оруулдаг болвол яасан юм бэ. Хүний хийсэн ажлыг бага ч гэсэн үнэлэх ёстой учраас аймгийн ЗДТГ-ын төсөвт “Утга найруулгын алдаа зассан ажлын хөлс” гэж суулгаад мөнгө төгрөгийг нь Тэргүүлэгч Д.Батбилэгт өгдөг байвал яасан юм бэ Д.Соёлчхүү дарга аа. Тэгээд ч та аймгийн Эх хэлний салбар зөвлөлийн дарга, тэргүүний албан тушаалын сэтэртэй хүн дээ. Ингээд уншигчиддаа Тэргүүлэгч Д.Батбилэгийн дарга нарт заасан Монгол хэлний найруулга зүйн хичээлийг хүргэж байна. https://youtu.be/jLacQnJMZTQ [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)