Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
Нийгэм, Улс төр 8 сарын өмнө     24    0
[sgmb id="1"]             Баян-Өндөр сумаас гэр хорооллын мал бүхий айл өрхийг нүүлгэн шинээр суурьшлын бүс байгуулах, улмаар мал бүхий иргэдийн суурьших газар нутгийн байршлыг харгалзан нутаг олгох хүсэлтийг Жаргалант сумын ИТХ-д хүргүүлсэн байна. Тус сумын ИТХ-ын хуралдаан мягмар гарагт болж энэ асуудлыг хэлэлцжээ. Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид тэр дундаа МАН-ын төлөөлөгчдийн хувьд “Баян-Өндөр сумын гэр хорооллын мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай газар нутгийг олгохдоо ул суурьтай хандах шаардлагатай. Хэдэн тооны мал бүхий иргэн энд хамрагдах вэ, Жаргалант суманд Малчин баг байгуулагдахад энэ мал бүхий иргэд хаана харьяалагдах вэ зэрэг нарийвчилсан судалгаа хийгээгүй. Дээр нь бидний хувьд ч Жаргалант сумын удирдлагын зүгээс энэ асуудлаар иргэдээсээ тодорхой хэмжээнд санал авсан  байх ёстой. Эдгээр судалгааны чанартай зүйл орхигджээ. Мөн Малчны хороо байгуулагдахад хөрөнгө оруулалт нь хаанаас хийгдэх юм бэ. Манай сумаас хөрөнгө гарах юм уу. Эсвэл Баян-Өндөр сумын ирэх оны Үндсэн чиглэл зэрэгт хөрөнгө мөнгөний асуудал нь туссан уу зэрэг нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулъя” гэдэг санал гаргасан ажээ. Хоёр сумаас хамтарсан Ажлын хэсэг гарч тодорхой чиглэлээр судалгаа хийж түүнийгээ Жаргалантын ИТХ-аар оруулахад төлөөлөгчдийн хувьд дэмжихээ илэрхийлсэн тул Баян-Өндөр сумын зүгээс энэ саналаа татан авсан байна. Тус сумын ИТХ-ын хуралдааны талаар эх сурвалжуудын мэдээллийг нягтлан шалгалгүйгээр  “Аймгийн Засаг даргын саналыг АН-ынхан дэмжиж, МАН-ынхан эрс эсэргүүцжээ” материал нийтүүлсэн тул Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс хүлцэл өчиж байна.      
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг