Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
Нийгэм, Улс төр 8 сарын өмнө     24    0
“Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талуудын оролцоотой Ажлын хэсгийн хуралдаан саяхан болсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн оролцоотой Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан дээр үйлдвэрийн талын ахлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, ерөнхий инженер Д.Батмөнх “Үйлдвэрийн зүгээс дэд хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө мөнгө гаргана. Үүний зэрэгцээ цагаан тоосны дэгдэлтийн талаар судалгаа хийх хэрэгтэй. Ингэхдээ дан ганц Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдийг хамруулахын зэрэгцээ Булган аймгийн Бугат зэрэг ойр орчмын сумдын малчин өрхүүдийг харьцуулан судлах хэрэгтэй. Дээр нь суурьшлын бүсийн хил хязгаарыг аймаг, орон нутгийн зүгээс эргэн харах шаардлага байна. ОХУ болон олон улсад уул уурхайн үйлдвэр, тэр дундаа тоосжилт үүсгэдэг үйлдвэрийн бүсийн хил хязгаарыг  8 км-ээс ихгүй гэж тооцдог. Гэтэл өнөөдөр манайд Хаягдлын аж ахуйгаас Вокзал хүрэхэд ердөө 3 км зайтай байна. Иймээс иргэдийн суурьшлын бүсийг эргэн харах зайлшгүй шаардлага бий боллоо. Нөгөө талаас цагаан тоосны дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхөд бид оролцох хэрэгтэй. Цагаан тоос болон тоосжилтын талаар, үйлдвэрийн бүсийн хил хязгаарын талаар иргэдэд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Иргэдтэй уулзаж энэ талаар ярилцах зайлшгүй шаардлагатай. Цагаан тоосны талаар үйлдвэрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ч танилцуулах ёстой. Иргэд ч үүнийг мэдэх хэрэгтэй байна. Цагаан тоос дэд хөтөлбөрт иргэд өөрсдийн саналаа тусгах хэрэгтэй. Цагаан тоос бол цахиурын элс шүү дээ. Нарийн ширхэгтэй элс. Гэхдээ энэ нь хүнд дам нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Бид эрүүл мэндийн байгууллагын хийсэн дүгнэлтийг үгүйсгээгүй. Хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрнэ. Үүний үр дүнд иргэд, үйлдвэр, төр засгийн байгууллагын хувьд цагаан тоосны талаар нэгдсэн ойлголттой болно. Ийм хэмжээнд хүрэхийн тулд бид өөртөө байгаа датаа мэдээллээр сууриа болгох хэрэгтэй. Эндээс л бидний ажил эхлэх ёстой. Бидний ажлын үр дүн эндээс л гарна” хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг