“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     114    0
[sgmb id="1"] Нийслэл хотод цагдаа, Онцгой байдлын албыг  камерын удирдлагаар хангах  Мэдээллийн нэгдсэн төв ажилладаг. Тэгвэл манай аймаг ирэх онд “Мэдээлэл шуурхай удирдлагын нэгдсэн төв” байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ аймгийн хэмжээнд ажиллаж буй камерын нэгдсэн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн  “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” ирэх жил ашиглалтад оруулна. Энэ  ажлын явцтай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцсан юм. “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлнэ. Ингэснээр дээрх байгууллагууд осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглаж эхэлнэ. Үүнээс гадна дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга ярилаа. Ингэснээр хаяг тодорхойгүй айл хайх, мухар гудамжаар орж цаг алддаг асуудлыг удирдлагын төвөөс явах замыг нь зааж өгч зохицуулна. Уг төвд нэг зэрэг 9 дуудлага хүлээн авах боломжтой болох аж.  “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлжээ. Аймаг, орон нутгаас Цагдаа, Онцгой, түргэн, нийтийн тээвэр гэсэн бүх чиглэлийг хянах, дуудлагын нэгдсэн төв болгохын тулд эдгээрийг холбосон кабелийн холболт хийж байгаа. Энэ ажилд 300 сая төгрөг зарцуулаад байгаа ажээ.  Улмаар аймгийн нийтэд нь камежуулах нэгдсэн ажлын хүрээнд төсөл боловсруулж  түүнийгээ шийдүүлэхийн тулд  Хууль зүй, дотоод хэргийн сайдад ханджээ. Камержуулалтын нийт төсөв нь 8.5 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй юм байна.