Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
Хотын амьдрал 11 сарын өмнө     57    0
[sgmb id="1"] Жаргалант сум Улаантолгойн ногоочид Хангалын голын усаар ногоогоо усалдаг. Сүүлийн үед Хангалын голын ус цагаан тоосны нөлөөгөөр бохирдож байгаа, хүн малын хэрэгцээнд хэрэглэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг явган яриа гарч иргэд ч түүнийг нь ам дамжин ярьсаар нэг л мэдэхэд Хангалын голын ус химийн хортой гэсэн хэн дуртай хүний аман дүгнэлт гарах болсон.  Үр дүнд нь Жаргалант сумын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоо үнэгүйдэж иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлөх болсон байна. Иймээс аймгийн Байгаль орчин, яалал жуулчлалын газраас энэ жил Хангалын голын усанд шинжилгээ хийжээ. Энэ удаагийн шинжилгээг хийсэн тус газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ ажлынхаа тайланг Жаргаланчуудад дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Шинжилгээний зорилго нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны улмаас гадаргын болон газрын гүний ус бохирдож байгаа эсэхийг тодорхойлох, цэврийн зэргийг тогтооход чиглэгдсэн байна. Энэхүү шинжилгээг аймгийн хэмжээнд ажиллаж байгаа *** УСУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний *** МХГ-ын Хими-нян судлалын ***  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн Байгаль орчны *** “ШУТП” ОНӨААТҮГ-ын Хүнд элементийн сорилтын лабораториудтай хамтран нэгэн зэрэг дээж авч, нэг стандарттай харьцуулж шинжилсэн аж. Шинжилгээний дээжийг  Гүний усны цэгээс                                          Гадаргын усны   цэгээс авсан байна. Гүний усны цэгүүд нь *** Говил багийн нутагт байрлах иргэн Лхагвасүрэнгийн худаг /гүн нь42 метр / *** Иргэн Мандалын худаг /гүн нь 50 метр/ *** Иргэн Ганбаатарын худаг /гүн нь 42 метр/ *** Иргэн Томбогодойн худаг /гүн нь 12 метр/ *** Үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нэгдүгээр цооног *** Үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хоёрдугаар цооног хамрагджээ. Гадаргын усны дээж авсан цэг нь *** Далиу булагаас доош  30 метр газраас *** Үйлдвэрийн гүүр орчмоос *** Эрдэнэт үйлдвэрийн насосны станцын харалдаа газраас *** Вокзалын гүүр орчмоос *** Хуурайн амнаас *** Жаргалант сумын Тасгийн гүүр орчмоос авсан байна. Шинжилгээний дүнг гаргахдаа Ундны усны ахуйн MNS 0900:2005 стандарттай харьцуулж дүгнэжээ.  Ингээд Гадаргуугийн болон гүний усны тус бүрийн зургаан газраас авсан усны дээжийг шинжлээд мэргэжлийн байгууллагынхан буюу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан ийм дүгнэлтэд хүрсэн байна. Гүний усанд буюу худгаас авсан усанд хийсэн шинжилгээнээс харвал Азотын хүчлүүд, давсны ионууд багагүй гарчээ. Гэхдээ Азотын хүчлүүд нь хүлцэх агууламжаас даваагүй байна. Харин Давсны ионын хувьд *** Иргэн Лхагвасүрэнгийн худганд 1.1 дахин *** Иргэн Мандалын  худгийн усанд кальци 1.6 дахин, магни 1.8 дахин, хуурай үлдэгдэл 1.1 дахин, хатуулаг 1.9 дахин, сульфат ион 1 дахин давжээ. *** Иргэн Ганбаатарын худгийн усанд хатуулаг 1.2 дахин, кальци 1 дахин, магни 1.4 дахин давсан байна. *** Иргэн Томбогодойн худгийн усанд хатуулаг 1.3 дахин,  кальци 1 дахин, магни 1.6 дахин их байжээ. Хүнд элемементийн хувьд шинжилгээнд хамрагдсан бүх худгуудад бага зэрэг илэрсэн боловч зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй байна. Гүний усны буюу хяналтын цооногуудад хийсэн шинжилгээний дүгнэлтээс харвал тэнд *** Азотын нэгдлүүд хүлцэх агууламжаас даваагүй байна. *** Давсны ионы хувьд сульфат ион зөвшөөрөгдөх агууламжаас 1.2-1.3 дахин давсан байна. *** Хүнд элемент бага зэрэг илэрсэн боловч зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй дүнтэй гарчээ. Шинжилгээний дүнг Цооногын усны чанарын MNS 6148:2010 стандарттай харьцуулж дүгнэжээ. Мэргэжлийн байгууллагын хийсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээс харвал Хангалын голын ус нь эрдэсжилт ихтэй, хатуулаг өндөр, шим бохирдлоор бохирдсон гэж гарчээ. Иймд ус бохирдуулагч эх үүсвэрүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, технологийн шалгалт хийж, нарийвчилсан судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрийг бууруулах арга хэмжээг холбогдох бүх шатны байгууллагууд хамтран хийх шаардлагтай гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Цаашид үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн зүгээс цагаан тоосноос хүрээлэн буй орчин, ургамал, хүн, малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)