“Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
Нийгэм, Улс төр 8 сарын өмнө     21    0
[sgmb id="1"]              Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын бүтээмжийн төв, ХБНГУ-ын “Конрад-Аденауэрэр” сан хамтран Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг Эрдэнэт хотноо зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн нээлтэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон “Конрад-Аденауэрэр” сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар оролцлоо.              Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, референт Т.Оюун, Б.Нарангуа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн М.Алтансүх, Удирдлагын академийн менежментийн тэнхимийн багш доктор, дэд профессор С.Энхсайхан, Төрийн удирдлагын тэнхимийн багш Ц.Дэлгэржаргал нар оролцсон юм.  Хэлэлцүүлэгт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай зэрэг 11 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар болон аймгуудын ЗДТГ-ын дарга, ТЗУХ-ийн дарга, удирдлагууд оролцов.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг