Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
Нийгэм, Улс төр 8 сарын өмнө     24    0
[sgmb id="1"] Энэ сарын цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас гаргасан мэдээллээс харвал арваннэгдүгээр сар цастай, цасан шуургатай байх нь ээ. Ингээд уншигчиддаа Төвийн нутгийн цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОШГ-аас гаргасан арван нэгдүгээр сарын цаг агаарын тойм мэдээг хүргэж байна. Төвийн нутаг:             Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Өвөрхангайн ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Энэ сард Өвөрхангайн ихэнх, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Эх сурвалж: УЦУОШГ
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг