Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
Хотын амьдрал 8 сарын өмнө     23    0
            БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллээс харвал сурагчдын хоёрдугаар улирлын амралтад өөрчлөлт орж байгаа ажээ. Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн зүгээс хүйтний улиралд ханиад томуу ихэсдэг. Тэгээд ч агаарын бохирдлын хэмжээ илүүтэй байдаг өвлийн улиралд сурагчдын амралтад өөрчлөлт оруулж сурагч,  багачуудаа хамгаалах асуудлыг Эрүүл мэндийн яаманд тавьсан байдаг. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлаар тодорхой хугацаанд судалгаа хийж үзээд ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг хоёр сар болгох хүсэлт гаргажээ. Тэдний энэ саналыг БСШУСЯам судалж үзээд сурагчдынг амралтыг нэг сар гаруй хугацаагаар амраахаар төлөвлөсөн байна. Томуугийн дэгдэлт ихтэй үед шаардагатай тохиолдолд  хорио тогтоох аж. Энэ тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сурагчдын II улирлын амралтыг хоёр сар биш 1 сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад, хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд хорио цээрийн дэглэм тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе болох арванхоёрдугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргасан байгаа" гэв. Яамны энэ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм байна.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг