А-3 сертификат олгох сургалтад 747 хүнийг хамруулжээ
Хотын амьдрал 1 жилийн өмнө     50    0
[sgmb id="1"] Аймгийн худалдан авах ажиллагааны албанаас гаргасан мэдээллээс харвал 2013-2018 оны хооронд А-3 сертификат олгох сургалтыг 10 удаа зохион байгуулжээ. Энэ хүү 10 удаагийн сургалтад нийтдээ 747 хүн хамрагдсан байна. Жил жилээр  нь авч үзвэл, 2013 онд 3 удаа А-3 сертификат олгох сургалт зохион байгуулахад 174 хүн хамрагдсан байна. Тэдний 66 нь сургалтын дараах шалгалтад тэнцэж А-3 сертификат эзэмших болжээ. Тэгвэл 2014 онд 1 удаа сургалт зохион байгуулахад 74 хүн хамрагдсанаас 6 иргэн шалгалтандаа тэнцэж А-3 сертификат авсан байна. Харин 2015 онд ганцхан удаа сургалт зохион байгуулахад 84 хүн хамрагдаж 12 иргэн шалгалтын босго оноог давснаар  А-3 сертификатын эзэмшигч болжээ. 2016 онд худалдан авах ажиллагааны албанаас А-3 сертификат олгох сургалтыг хоёр удаа зохион байгуулахад 158 хүн хамрагдаж 39 иргэн тэнцсэн байна. 2017 онд хоёр удаа сургалт зохион байгуулахад 180 иргэн хамрагдаж шалгалт өгснөөс 54 хүн шалгалтандаа тэнцэж А-3 сертификатын эзэн болжээ. А-3 сертификат олгох сургалтыг аймгийн худалдан авах ажиллагааны албанаас жилд дунджаар хоёр удаа зохион байгуулдаг байна. Худалдан авах ажиллагааны тухай хууль, дүрмэнд заасны дагуу иргэний эзэмшиж байгаа  А-3 сертификат нь хэдийгээр сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн ч хүчинтэй хугацаа нь 3 жил байдаг ажээ. Сургалтад хамрагдаж улмаар шалгалтанд тэнцэн А-3 сертификаттай болсон хүмүүс нь Тендэрийн үнэлгээний хороонд ажиллах эрхтйэ болдог юм байна. Иймээс жил бүр хоёроос доошгүй удаа А-3 сертификат олгох сургалт аймгийн хэмжээнд явагддаг байна. 2018 оны нэгдүгээр улиралд Үнэлгээний хороонд ажиллах хүмүүсийг Худалдан авах ажиллагаагаар мэргэшүүлэх сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээлэл технологийн албатай хамтран зохион байгуулсан. Уг сургалтанд төрийн байгууллагуудын нягтлан бодогч, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 80 хүнийг хамруулсан. Шалгалтанд 24 хүн тэнцэж А-3 сертифкат авсан байна. Дараагийн сургалтыг  энэ оны 10 сарын 6, 7-ны өдрүүдэд Худалдан авах ажиллагааны албанаас  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)