Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 133 худалдан авалт хийж байна
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     96    0
[sgmb id="1"]           2018 оны аймгийн хэмжээний Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд 280 худалдан авалт хийхээр тусжээ. Энэхүү 280 худалдан авалтын ажлыг  27.9 тэрбум төгрөгт багтаан гүйцэтгэх юм байна. Үүнийг задалбал: Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр оруулалтаар 2 тэрбум төгрөгийн 133 худалдан авалт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр эрх шилжиж ирсэн 3 тэрбум төгрөгийн 7 худалдан авалт Баян-Өндөр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 сая төгрөгийн 50 худалдан авалт Жаргалант сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 414 сая төгрөгийн 18 худалдан авалт Эрдэнэт-Ус” дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар 1 сая төгрөгийн 48 худалдан авалт Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2018 оны хамтран ажиллах гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 6 тэрбум төгрөгийн 7 худалдан авалт Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газруудын захиалгаар 5 тэрбум төгрөгийн 17 худалдан авалтын ажлууд хийгдэж байна. Үүнээс Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2018 оны Хамтран ажиллах гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгө оруулалтын 1.6 тэрбум төгрөгийн ажил тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа бол үлдсэн ажлууд төлөвлөгөөний дагуу Худалдан авалт хийгдэж байгааг аймгийн Засаг дарга Д.Батлут Засаг даргын зөвлөлийн хурал дээр мэдээлсэн юм. Худалдан авах ажиллагааны Ерөнхий төлөвлөгөөнд туссан 280 ажлыг захиалагч тус бүрээр ангиалан гаргавал *** Аймгийн Засаг даргын төлөвлөгөөнд -164 ажил *** Баян-Өндөр сумын Засаг даргын төлөвлөгөөнд -50 ажил *** Жаргалант сумын Засаг даргын төлөвлөгөөнд-18 ажил *** “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн төлөвлөгөөнд-48 бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаар төлөвлөжээ. Оны эхний хагас жилийн байдлаарх Худалдан авах ажиллагааны Ерөнхий төлөвлгөөнд туссан ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгааг албаны хүн онцолж байна.  Аймгийн Засаг даргын  төлөвлөгөөнд туссан 164 худалдан авалтыг Худалдан авах ажиллагааны журмаар ангилвал  : *** Нээлттэй тендер шалгаруулалт 41 ажил *** Шууд гэрээ байгуулах 2 ажил *** Харьцуулалтын аргаар хийх 107 ажил *** Шууд худалдан авалтын 6 ажил *** Зөвлөх үйлчилгээний 2 ажил *** Зөвлөхөөс бусад үйлчилгээний 2 ажлыг тус тус зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.