Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө
Нийгэм, Улс төр 8 сарын өмнө     24    0
               Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр “ Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн ойр орчмын 50 метр газрын цас мөсийг цэвэрлэж байх бөгөөд цаашид багийн Засаг дарга нараас санал авч нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлснээс шалтгаалан ААН-ийн тусгай зөвшөөрлийг сунгахад бас нэгэн үзүүлэлт болно” хэмээн  дуулгасан юм. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч зарим нэг журам, дүрмэнд ч аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж  өвлийн улиралд эргэн тойрныхоо 50 метр газрын цас мөсийг цэвэрлэх үүрэг хүлээсэн байдаг. Иргэн, явган зорчигч тухайн байгууллагын үүдэнд, ойр орчмын газар явж байгаа хальтирч унаж гэмтсэн тохиолдолд гарах хохирлыг байгууллага хүлээх талаар өнгөрсөн өвөл аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү албан ёсоор мэдэгдэж байсан удаатай. **** Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас ирэх хавар хотын төвд зүлэгжүүлэлт хийх шаардлагатай газруудын судалгааг гаргажээ. Үүнд 11 гудамжний 22 байршилд 5.5 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийх шаардлагатай гэсэн дүн гарчээ. **** Хотын өвөлжилтийн бэлтгэл ажилд 59 нэр төрлийн ажил төлөвлөгдсөнөөс 41 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, 14 ажил 70-90 хувийн хэрэгжилтэй, 4 ажил удаашралтай байгаа аж. Хотын өвөлжилтийн бэлтгэл ажил нийт дүнгээрээ 92.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 92.9 хувьтай байна. **** Хүйтний улиралд малын шүлхий өвчний вирус идэвхждэг. Иймээс улс орон даяар малыг вакцинжуулах хийж эхэлжээ. Манай аймаг энэ сард багтаан бүх малаа  вакцины тарилгад хамруулах юм байна.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг