А-3 сертификат олгох сургалт боллоо
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     103    0
Аймгийн Нутгийн удирдлагын ордондп энэ амралтын өдрүүдэд А-3 сертификат олгох сургал боллоо. Сургалтын аймгийн ЗДТГ-ычн Өмчийн харилцааны газрын Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүд бусадтай хамтран зохион байгуулсан аж. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд зааснаар Худалдан авах ажиллагааны Ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Худалдан авах ажиллагаагаар сургалтанд сууж А-3 сертифкат авсан тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, ТББ-ын төлөөлөл, ИТХ-аас томилсон иргэнийг үнэлгээний хороонд оролцуулдаг байна.  Хуульд заасны дагуу Үнэлгээний хороонд ажиллах хүмүүсийг Худалдан авах ажиллагаагаар мэргэшүүлэх А-3 сертифкат олгох сургалтыг аймгийн Орон нутгийн өмчийн газар нь 2018 оны 10-р сарын 06, 07-ний өдрүүдэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Худалдан авах ажиллагааны боловсрол төвтэй хамтран зохион байгуулсан ажээ. Уг сургалтанд төрийн байгууллагуудын төлөөлөл, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөлөлөөс бүрдсэн нийт 82 хүнийг хамрагдсан байна. Хоёр өдрийн сургалтад оролцогчдоос үзсэн хичээлийнх нь дагуу шалгалт авдаг байна. Шалгалтад тэнцсэн иргэн цаашидл А-3 сертификаь эзэмшиж улмаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд багтаж аймгийн хэмжээнд явагдах Худалдан авах ажиллагаанд оролцох гэнэ. Гэхдээ нэг хүн Үнэлгээний хороо бүрт багтан Худахлдан авах ажиллагаанд оролцохгүй гэдгийн мэргжлийн хүн онцолж байв. Сургалтад сууж шалгалт өгсөн хүмүүсээс 10-15 хувь нь тэнцдэг байна. А-3 сертифакат нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг ажээ. [sgmb id="1"]