Худалдан авалтаар сурагчдын бүтээлийг бэлэг дурсгалын зориулалтаар худалдан авна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     101    0
XX сургуулийн  90 сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулах санал гарлаа. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа гэж аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ. Тэрээр тус сургуулийн сурагчдын  бүтээлийн үзэсгэлэнг сонирхох үеэрээ дээрх саналыг гаргасан юм. XX  сургуулийн сурагчдын урласан  уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар болон бусад бүтээлийг  орон нутаг худалдан авч хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь мөнгийг нь шилжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээ үнэлүүлэх, урамших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санхүүгийн сахилга батад суралцах гээд олон давуу талтай юм. [sgmb id="1"]