3,3 км урттай үерийн усны суваг шинээр байгуулж байна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     107    0
Аймгийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 2018 онд Гэр хорооллын үерийн хамгаалалтын суваг. ҮХС-4 /ПК0+0-ПК4+0/-д 169.77 сяа төгрөг, Гэр хорооллын үерийн хамгаалалтын суваг. ҮХС-4 /ПК4+0-ПК8+0/-д 177,03 сая төгрөг, Гэр хорооллын үерийн хамгаалалтын суваг. ҮХС-5 /ПК0+0-ПК 7+0/-д 225,75 сяа төгрөгийн ажил төлөвлөгдсөн. Хөрөнгө мөнгийг нь ч аймгийн ИТХ-аар баталсан. Энэ зуны хувьд хэдийгээр бороо ус ихтэй байгаа ч үерийн усны суваг, шуудуу шинээр барих ажил эрчимтэй үргэлжилж байна. Дээрх нэр бүхий ажлаас гадна үерийн усны суваг шуудуу шинээр хийх ажил хийгдэж байна. Нийтдээ энэ онд аймгий хэмжээнд үер усны суваг шуудуунд 1.0 тэрбум төгрөг төлөвлөөд байгаа. Төлөвлөлт тэргүүтэй хүчин зүйлсээс хамаарч Эрдэнэт хотын хэд хэдэн хэсэгт бороо, хур цасны хайлмаг тогтох асуудал гардаг. Тэгвэл үүнийг шийдвэрлэх зорилгоор энэ онд орон нутгийн төсвийн 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр 4 байршилд үерийн усны сувгийг шинээр байгуулах ажил хийгдэж байна. Тодруулбал, Шанд багт 400 метр, Наран багт 700 метр, Рашаант багт 400 метр, Согоот, Бүрэнбүст багт 1411 метр, Булаг багт 338 метр буюу нийтдээ 3,3 км орчим үргэлжлэх үерийн усны сувгийн ажил эхэлжээ. [sgmb id="1"]