Шинээр хийгдэж буй автозамуудын ажил наймдугаар сард дуусна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     92    0
 Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540  метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу, Булаг багт нийтдээ 3 км үргэлжлэх сайжруулсан шороон замын ажил хийгдэж байна. Хатуу хучилттай авто зам барихад 392.3 сая, сайжруулсан шороон зам барихад 70,7 сая орчим төгрөг тус тус батлагдсан юм. Одоогоор шороон замын ажил 80 орчим хувьтай, хатуу хучилттай замын асфльт хучилтын ажил үргэлжилж байна.  Эдгээр ажлуудыг 8-р сард бүрэн дуусгах зорилт тавиад байгаа юм байна. Түүнээс гадна энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2115 м.кв, “Аваар”-ын зардлаар 2200 орчим м.кв авто замын нөхөөсийн ажил хийгдсэн. Гэхдээ энэ жил хур ихтэй байгаа тул авто замын нөхөөс нэмж хийх шаардлага гарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Шинээр авто авто барихаас гадна Шанд, Их залуу, Уртын гол, Говил, Баянцагаан багт 11 байршилд автобусны орчин үеийн буудал байгуулахад 100 орчим, хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглээ шинээр хийхэд мөн тооны хөрөнгө зарцуулж байна. Эдгээрээс гадна энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7-р хороолол буюу Евро эко төгөл орон сууцны хорооллын урд талаар өнгөрөх 4 эгнээтэй 900 гаруй метр хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна. Энэ жилийн хувьд “Баян” худалдаанбы төвийн уулзвараас Сүмийн уулзвар хүртэлх автозамын засварын ажлыг Нээлттэй тендэр шалгаруулалтын аргаар 397.3 сая төгрөгөөр хийхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд туссан байсан. Мөн Авозамын резин, асьфалтан нөхөөсний материалын үнэд энэ онд 100 сяа төгрөг төсөвлөж нээлттэй тендэр шалгаруулалтын аргаар хийж байгаа юм. Үлдсэн ажлууд болох Эрүүл мэндийн замыг үргэлжлүүлэн барихад 66.5 сая, “Уурхайчин” соёлын ордны зүүн талын зогсоол шинэчлэн засварлахад 22,07 сая төгрөг, Авто замын тэмдэг, тэмдэглэгээнд 30 сяа төгрөг төсөлөсөн. Энэ ажлууд ажлын төлөвлөгөөний дагуу хийж байгаа. Зарим тохиолдолд бороо уснаас шалтгаалан ажлын хоног хйошлох дүр зурагтай байгаа ч гүйцэтгэгч байгууллагууд хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг мэргэжлийн байгуууллагууд, хяналт тавьдаг байгууллагын удирдлагууд аймгийн Засаг даргын шуурхайд мэдээлж байна.   [sgmb id="1"]