Дөрвөн эгнээ зам тавих ажлын ТЕНДЭР-ийг зарлажээ
Нийгэм, Улс төр 11 сарын өмнө     48    0
 “Дөмөг” худалдааны төвөөс долоодугаар хороолол хүртэлх 2.1 км авто замыг өргөтгөж 4 эгнээ болгох ажил тендер шалгаруулалтын шатанд явж байгаа талаар ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээллээ. 2018 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын жагсаалтад орсон уг ажил нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэнэ. Иймд тендер шалгаруулалтыг Төрийн өмчийн хорооноос зарлажээ.  Дээрх ажил нь Эрдэнэтчүүдийн дунд өндөр хүлээлттэй байгаа тул гүйцэтгэгчийг аль болох богино хугацаанд шалгаруулах хүсэлтийг ЗДТГ-ын ХОХБТХ-ээс холбогдох яамдад хүргүүлсэн байна.  Түүнээс гадна энэ үеэр он дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудтай холбоотой мэдээллийг өглөө. 2018 онд аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 150 ажил хийгдсэн. Үүнээс 101 нь бүрэн дуусаж 49 ажил нь үргэлжилж байна. Эдгээрээс 23 нь он дамжин хийгдэх магадлалтай байгааг ЗДТГ-ын ХОХБТХ-ийн Ц.Баяржаргал хэллээ. Энэ нь хөрөнгө оруулалт саатсан, тендер шалгаруулалт сунжирсан зэрэг хүндрэлээс шалтгаалж удааширсан ажлууд юм. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)