Жолооч, явган зорчигч утас, чихэвч ашигласан тохиолдолд торгуулна
Хотын амьдрал 8 сарын өмнө     23    0
Ирэх сарын 1-нээс Замын хөдөлгөөний дүрмэнд багагүй хэмжээний өөрчлөлт ороод байгаа. Тэр дундаа явган зорчигтой холбоотой дүрмийн өөрчлөлт мэр сэр тусжээ. Тухайлбал, Явган зорчигч замын зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хориглосон байна. Хэрэв замын хөдөлгөөнд чихэвчтэй, скүүтэртэй оролцож байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдолд явган зорчигчийн буруу болохоор заасан байна. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлсэн, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээс харвал энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ. Иймд замын цагдаагийн албанаас шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон байна. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд хөгжим, чихэвч ашиглахыг хориглож, зөрчил гаргасан жолооч, явган зорчигчид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг