Шилэн дансны хэрэгжилтэд иргэдийн оролцоотой аудит хийнэ
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     109    0
     Төрийн аудитын байгууллага өөрийн чиг үүргийн дагуу 2017-2018 оны Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудитын хийхээр боллоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад иргэд, олон нийтийн байгууллагыг анх удаа оролцуулж буйгаараа онцлог болж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэд Иргэний танхим байгуулагдсан. Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байна. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал, төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шинжээчээр ажиллах гэж байна. Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана” гэв. Энэ удаагийн аудитын шалгалтад иргэд, олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор Монгол улсын Аудитын газраас “Нээлттэй нийгэм форум” ТББ-ыг хараат бус хөндлөнгийн шинжээчээр оролцуулж, хоёр жилийн хугацаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан юм. Энэ ажил Улсын хэмжээнд өрнөх юм байна.[sgmb id="1"]