Нэгдүгээр сургууль Эрдэнэтийн өнгийг тодорхойлох нь ээ
Нийгэм, Улс төр 9 сарын өмнө     22    0
Бидний дараагийн очсон газар бол нэгдүгээр сургууль байлаа. Манай аймгийн хувьд сүүлийн хэдэн жил 928 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль бариагүй гэхэд болно. Барилгын ажлын явц 50  хувийн гүйцэтгэлтэй яваа гэнэ. Нийт төсөвт өртөг нь 4.2 тэрбум төгрөг юм байна. Спортын болон урлагийн заалтай 928 хүүхдийн хүчин чадалтай сургуультай болсноор нэгдүгээр сургууль Эрдэнэтийн боловсролын салбарт бас нэгэн өнгө нэмэх нь ээ. Төслийн гүйцэтгэгч нь орон нутгийн “Неман констракшн” ХХК юм. Эднийх төслийн эхний санхүүжилт болох 1.3 тэрбум төгрөгөө авсан. Дундын санхүүжилт удахгүй хийгдэх тухай танилцуулав. “Неман констракшн” ХХК-ийнхан барилгын ажлын туршлагатай. Өмнө нь орон нутагтаа хоёр ч томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Түүнийг нь төр худалдаж аваад ашиглаж байгаа. Энэ мэт туршлага зэргээс нь харвал нэгдүгээр сургуулийн 928 хүүхдийн барилгад асуудал алга гэж хэлж болохоор. Ийнхүү Засаг даргын орлогч С.Батжаргал  Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлуудын явцтай танилцах үеэр компаниуд тодорхой саналууд хэлж байлаа. Эдгээрээс дийлэнх компаниуд нь валют, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж зардал нэмэгдэх асуудал гарч байгааг ярьж байлаа. Иймд уг асуудлаа албан ёсоор бичгээр ирүүлж, харьяа яамдад уламжлах тал дээр хамтран ажиллахаа Засаг даргын орлогч С.Батжаргал  компанийн удирдлагуудад хэлсэн юм. Мөн үүнээс гадна дээрх бүтээн байгуулалтууд сургууль, цэцэрлэгийн орчим өрнөж байгаа учраас аюулгүй ажиллагааны тал дээр дээд зэргээр анхааарч ажиллахыг компанийн удирдлагуудад сануулж байсан юм. [sgmb id="1"]  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг