“Улаанхүүгийн цэцэрлэг”-ийн ажил урагштай байна
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     86    0
Үүний дараа бид Баянбулагт баригдаж байгаа олон түмэнд “Улаанхүүгийн цэцэрлэг” гэж нэрлэгдсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.  Аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан “Баянбулагийн хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүүгийн гутлынхаа улыг элэгдтэл дээгүүр, доогуур гүйж байж хөрөнгийг нь олж ирсэн энэ цэцэрлэг ашиглалтад оролгүй удаж байгаа. Тэртээ 2015 оноос эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл саатаад байсан. Улсын төсвөөс 1.4  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэг энэ онд багтан ашиглалтад орох хуваарьтайг төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хялганат нуга” ХХК-ийнхан танилцуулсан юм. Баянбулаг багийн энэ цэцэрлэгийн байр голдоо шилэн дээвэртэй. Шилэн дээврээс ус гоождог эрсдэлтэй, үүнийг анхаарахыг С.Батжаргал дарга гүйцэтгэгчид анхаарууллаа. Мөн дулааны хувьд сүүлийн үед хуванцар хоолой өргөн ашиглаж байгаа. Энэ нь даралтаа даадаггүй зад тавьдаг учир хуванцар хоолой ашиглахгүй байхыг зөвлөсөн. Нэг хэсэг “Хялганат нуга”-ын талаар асуудал яригдаж байсан. Барилгын компанийн хувьд үндсэн ажилтангүй, орон нутгаас хэдэн хүн авдаг, ажил удааширсан тухай зарим нэг хурал зөвлөгөөн дээр дуулдаж байлаа. Биднийг очиход барилгын талбар дээр 10 гаруй хүн ажиллаж байсан. Гадна газар шорооны ажлаа  нэлээд нугалжээ. Харин хашаан доторх зам, явган хүний замын хөрөнгө мөнгө төслийн ажилд тусгаагүй юм байна. Энэ талаараа холбогдох байгууллагад бичиг тоот өгсөн. Өнөөдрийн байдлаар манайх барилгын талбай дээр 18 хүн ажиллаж байна, хурим найр, хүүхдийн үс авах зэргээс шалтгаалан дөрвөн хүн чөлөөтэй байгаа. Ажиллах хүчний хувьд асуудалгүй болсон тухайгаа  компанийнхан С.Батжаргал даргад дуулгасан юм. Ирэх жилийн өдийд Баянбулагийн хүүхдүүд спортын заалтай болно Энэ цэцэрлэгийн хажууханд бас нэгэн бүтээн байгуулалт өрнөж байгаа. Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн хүүхдүүд ирэх жил спорт заалтай болох юм байна. Мөн  урлагийн заал баригдаж түүнийгээ сургуультайгаа хүзүүвчээр холбох ажлын нийт өртөг  790 гаруй сая төгрөг ажээ. Сэндвичен спорт залны карказны ажил бүрэн дуусчээ. Ирэх оны наймдугаар сарын 1-нд дуусах спорт залны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хан-Аттрибут” ХХК ажиллаж байгаа аж. [sgmb id="1"]