С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
Хотын амьдрал 9 сарын өмнө     21    0
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт энэ үгийг хэлсэн юм. Баян-Өндөр сумын ЗДТГ болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Хот байгуулалтын төлөвлөгөөний дагуу дураараа олгогдсон газар болон иргэд хашааны газраа сунгадаг, нийтийн эзэмшлийн зам талбайд халддаг байдалтай тэмцэж байгаа. Энэ ажлын хүрээнд өмнөх дарга нарын гаргаж байсан зарим захирамжийг хүчингүй болгох  арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, 2016 оны зургаадугаар сарын 29-ний сонгуулийн өмнөх өдөр тухайн үеийн эрх баригчид ямар нэгэн өргөдөл, хүсэлт байхгүй байхад багагүй хэмжээний газрыг бусдад олгожээ. Хууль, журам зөрчсөн энэхүү захирамжийг цуцалж шийдвэр гаргахад эргүүлээд шүүхэд ханддаг байна. Шүүхээс газар олгосон захирамжийг хүчинтэй хэмээн үзэж Баян-Өндөрийн одоогийн удирдлагуудыг ажил хийх боломжгүй болгож байгаа талаар С.Ганцогт дарга бухимдангуй өгүүлж байна. Тэр бүү хэл байгууллагын даргын хувьд ажилтандаа арга хэмжээ авахад ч Шүүхээс алдаа дутагдал гаргасан ажилтныг зөвтгөх шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байгаагаа дуулгаж Шүүх иргэдийн шүүх үү АН-ын шүүх үү хэмээн мэдэгдлээ. С.Ганцогт даргын шүүхтэй холбоотой байр суурийг хүргэж байна. https://youtu.be/ywu8uLqc3gI [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг