Жаргалантынхан "Ахмадын баяр"-аа тэмдэглэв
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     92    0
Өнөөдөр Жаргалант сумын ИТХ, Засаг даргын тамгын газар болон сумын Ахмадын хороо хамтран Олон улсын ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Жаргалант сумын ахмадын баярт аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр болон албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Баярын үеэр аймаг, орон нутгийнхаа хөгжил, хийж бүтээх үйлсэд амжилт гаргасан зарим ахмад настанууд аймгийн ИТХ-ын “Иргэний төлөө” медаль, Хүндэт жуух бичгээр  шагнагдлаа.   Ахмадын баярын арга хэмжээнд тус сумын Дулаан-Уул, Жаргалант, Улаантолгой багийн 180 гаруй ахмад настанууд оролцсон юм. [sgmb id="1"]