Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
Хотын амьдрал 9 сарын өмнө     20    0
Долоо хоног бүрийн эхэнд, даваа гарагт аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болдог. Шуурхайд аймгийн хэмжээнд ажилладаг төр, төсвийн байгууллагын удирдлага, Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нар болон хууль хүчний байгууллагын хурандаанууд ч оролцдог. Аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс “Долоо хоногт ганцхан цаг Орхон аймгийн иргэд, эрдэнэтчүүдийн төлөө байгууллагын дарга нар шуурхайд өөрийн биеэр ирж оролцох ёстой. Иргэд ч та бүхнээс үүнийг шаардаж байгаа. Иймээс аймгийн Засаг даргын шуурхайд байгууллагын дарга нар заавал оролц” хэмээн нэхэл хатуутай шаарддаг. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагийн шуурхайд манай аймгийн хоёр сумын нэг болох Жаргалантын удирдлагаас нэг ч хүн байсангүй. Сумын Засаг даргын орлогч Н.Учралын хувьд албан ёсоор ээлжийн амралттай байгаа аж. Харин урин дулаан цагт, тараг айрагны элбэгтэй дээр амарч өнгөрсөн жилийн алжаалаа тайлсан Б.Зоригтбаярт дарга харин энэ удаад Шуурхайд суух ёстой байсан ч утас нь холбогдох боломжгүй болж Жаргалантчуудын тариа, ногооны явц ямар байгаа талаар мэдээлэл авах боломжгүй болсныг албаны хүн дуулгалаа. Эндээс харвал Жаргалант сум энэ долоо хоногт “эзэнгүй айл” шиг удирдлагагүй байх бололтой. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг