А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олголоо
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     48    0
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга цол олголоо. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар баталсан юм. Уг хууль ийнхүү батлагдснаар Үндэсний бөхийн далай аварга цолыг хасч, даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар “дархан аварга” цолтой боллоо. А.Сүхбат аваргын хувьд шинэ цолоо наадмаас өмнө хүртвэл “энэ жилийн баяр наадмаар зодоглоно” хэмээж байсан юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)