“Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
Мэдээ, мэдээлэл 1 жилийн өмнө     90    0
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд шинээр төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Ингэснээр аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29, хувийн хэвшлийн 11 цэцэрлэг энэ хичээлийн жилд ажиллахаар болжээ. Цэцэрлэгийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа ч хамран сургалт [sgmb id="1"]94 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдийн 94 нь цэцэрлэгт хамрагдаж үлдсэн зургаа нь гэртээ цоожтой хаалганы цаана үлдэх юм байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 1300 гаруй хүүхэд 12 дугаар анги төгссөн бол энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцахаар 2100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Ингэснээр 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д 20 гаруй мянган сурагч суралцах тооцоо гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 цэцэрлэг, 13 сургуульд их засварын ажил хийсэн байна. Аймаг, орон нутгаас хөрөнгө гарган хийж байгаа их засварын ажилд хамгийн их бэрхшээл учруулдаг албан тушаалтнууд нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар аж. Тэдний увайгүй, ухамсаргүй үйлдлийн талаар Тэргүүлэгчдийн хурал дээр албаныхан танилцуулав.  “Ажил хүлээж авах гэрээн дээр би гарын үсэг зурдаг шүү” хэмээн ажил гүйцэтгэж байгаа компанийн удирдлагыг дарамталж зураг төсөвгүй илүү ажил хийлгэдэг, өөрийнхөө өрөөг засуулдаг зэргээр зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар төлөвлөгөөт ажлыг удааддаг, гацаадаг тухай сонссон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Том толгойтнуудад арга хэмжээ авах”-ыг үүрэг болгов.