Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     93    0
Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай хуралдаж орлогч дарга                    А.Түвшинжаргал төрийн болон төрийн өмчийн газар, байгууллагын дарга нараа бүртгэлээ. Өнөөдрийн байдлаар албан ёсоор ээлжийн амралтаа авсан байгууллагын зургаан дарга байгаа аж. Гэтэл ”Эрдэнэтийн дулааны цахилгаан сатнц” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярцогт, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхдалай, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Я.Тунгалаг нар сураггүй байгаа аж. Аймгийн орлогч А.Түвшинжаргал энэ үеэр “Байгууллагын дарга нар хууль ёсны дагуу амралтаа авах эрхтэй. Гэхдээ дарга амарсан гээд байгууллагаа нь тэр чигтээ эзэнгүй байж болохгүй. Өнөөдрийн байдлаар Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нарын сураг гараагүй. Энэ дарга нарын хаана байгаа талаар аймгийн удирдлагууд юу ч мэдэхгүй байна. Бүр олдох ч үгүй байна. Ийм байж таарахгүй. Амарч болно. Ажил орхигдож болохгүй. Ирэх долоо хоногийн шуурхайд орлогч нарыг суулгахгүй. Албан ёсоор орлоогүй бол орлогч нарыг битгий оруул” гэдэг үүрэг өглөө. [sgmb id="1"]