Б.Мөнхдалай даргын албанд аудит хийхээс татгалзжээ
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     92    0
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2017 оны санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай”  асуудлыг авч хэлэлцсэн юм. Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандах аудитын нэгдсэн дүнгийн мэдээллийг танилцуулсан. Аймгийн аудитын байгууллагаас 91  байгууллагад аудит хийжээ. Ингэхдээ өмнөх жилүүдийн аудитын шалгалтын дүн, үйл ажиллагаа болон дарга, нягтлан бодогч нарын тогтвортой ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтээр 8 байгууллагад итгэл үзүүлэн энэ удаад аудит хийгээгүй байна. Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас Б.Мөнхдалай даргатай Хот байгуулалт, барилга захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт санал дүгнэлт өгөхөөс татгалзсан буюу шалгах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ байгууллагын хувьд өнгөрсөн онд гурван нягтлан бодогчийн нүүр үзээд байгаа агаад санхүүгийн анхан шатны бүртгэл, мэдээ тайлан зөрүүтэй илгээсэн, зарим мэдээ тайланг шалгалтын хугацаанд ирүүлээгүй, тайлан гаргалтын стандарт хангаагүй  учраас аудитынхан ийм дүгнэлт гаргасан байна.  Шалгалтын дүнгээр 89 хувь нь зөрчилгүй дүгнэлт авчээ. Мөн есөн байгууллага хязгаарлалттай, нэг байгууллага татгалзсан дүгнэлт авсаныг тэргүүлэх аудитор Ц.Нармандах мэдээллээ. Харин хязгаарлагдмал санал дүгнэлт авсан есөн байгууллагад Б.Туул даргатай Статистикийн хэлтэс Г.Ганбаатар даргатай Онцгой байдлын газар Б.Баасансүрэн даргатай Баян-Өндөр сумын ИТХ А.Наранболд даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Б.Оюунбаяр даргатай Хот тохижуулах газар С.Ганцогт даргатай Баян-Өндөр сум Б.Зоригтбаяр даргатай Жаргалант сум Эрдэнэт сан Халамжийн сан зэрэг багтжээ. Хязгаарлагдмал дүгнэлт гэдэг нь “хангалтгүй” гэсэн дүн ажээ.[sgmb id="1"]