“Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэнэ
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     95    0
            Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Аймаг, орон нутгийн удирдлагаас энэ удаагийн хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” уриан дор зохион байгуулах гэж байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын А/314 тоот захирамжаар “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг баталжээ. Хүүхдийн баярын хүрээнд аймгийн Хүүхдийн ордны “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан 260 гаруй сурагч, хүүхдүүд тайлангаа тавьж байна. Мөн зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баярын өдрөөр төв замыг бүрэн хаах юм. Энэ өдрийн 11.30 цагаас баярын арга хэмжээ Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэлх үргэлжлэх хүүхдийн парадаар эхлэх юм байна. Амарын талбайд сурагчдын спорт, урлагийн тоглолт болохын зэрэгцээ аймгийн ИТХ-ын дэргэдэх хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгын уран бүтээлч хүүхэд багачуудын тоглолт болох ажээ. Аймгийн Тогооч нарын холбооноос Амарын талбайд хүүхэд багачуудаа амттанаар дайлах үйлчилгээг үзүүлэх гэнэ. “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг энэ үеэр зохион байгуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ болох талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийлээ. [sgmb id="1"]