Металлургийн чиглэлээр үндэсний 2 зөвлөхтэй болов
Уул уурхай 5 жилийн өмнө     22    0
“Ора металл” металлургийн үйлдвэрийн 10 жилийн ой өнгөрсөн бямба гаригт тохиов. Ойн баярын арга хэмжээний үеэр “Ора металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хүрэлбаатар, зөвлөх инженер, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн ЗМЗ-ын цутгуурын цехийн дарга С.Бат-Эрдэнэ нарт Монголын Металлургичдын Холбооны дээд шагнал болох Үндэсний зөвлөхийн хүндэт гэрчилгээ, “Алтан шанага” тэмдгийг гардуулсан юм. Уг шагналыг Монголын Металлургичдын Холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхжаргал гардуулсан бөгөөд тэрээр “энэхүү гэрчилгээтэй хамт монголын бүх металлургчдын нэр төр, алдар хүндийг дагалдуулж байгааг үүгээр зарлан мэдэгдэж байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн хүндэт гэрчилгээнд “ Монголын металлургичдын холбооны итгэмжлэгдсэн шинжээчдээс ирүүлсэн зөвлөмжийг судлан, Монгол улсын металлурги, металл боловсруулах салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, цутгуурын технологи ба тээрмийн цутгуур бөөрөнцгийн асуудлаар үндэсний зөвлөх мөн хэмээн хүлээн зөвшөөрч хүндэт гэрчилгээ, “Алтан шанага” тэмдгийг хүндэтгэн олгож байна” гэсэн байна. Манай аймгийн тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэг “Ора металл” ХХК 2004 онд сайжруулсан гангийн хайлшаар цутгах аргаар тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх Японы Furucawa casting, БНХАУ-ын Anhuin үйлдвэрүүдийн туршлага технологийг судлан Монголд анх удаа нутагшуулан үйлдвэрлэхээр байгуулагджээ. Одоо тус компани жилд дунджаар 3500тонн хүдэр нунтаглах тээрмийн бөмбөлөг үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Бороогоулд компаниудад нийлүүлж байгаа аж. Эх сурвалж: erdenetmc.mn
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг