Хог ачуулах нэг ч дуудлага ирээгүй байна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     94    0
             Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 16-ны 152 тоот захирамжаар Эрдэнэт хотын гэр хороололд “Дуудлагаар хог ачих үйлчилгээ”-г нэвтрүүлсэн. Хог ачих үйлчилгээ сумын хэмжээнд ийнхүү нэвтэрсэн ч одоогоор нэг ч иргэнээс дуудлагын үйлчилгээ авах санал ирүүлээгүй байгаа аж. Гэр хорооллын айл өрхөөс нэг поошиг хогийг 2000 төгрөгөөр ачих дуудлагын хог ачих үйлчилгээг таван иргэн аж, ахуйн нэгжтэй хамтран зохин байгуулахаар болжээ.[sgmb id="1"]