“Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     94    0
Монгол ногоо төслийг хэрэгжүүлэгч  Фермер эмэгтэйчүүдийн холбооноос өрхийн тариалан эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгуулж байна.   Аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт, Монгол ногоо төслөөс хамтран хашаандаа төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ тариалах хүсэлтэй иргэдийг дэмжиж байна. Тухайлбал, айл хөршөөрөө бүлэг болон нэгдэж өрхийн тариалан эрхлэх хүсэлтэй 50 өрхийг сонгон сургалтад хамруулж байна. Жишиг гудамжийг сонгон гүний худаг гаргаж хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлж өгчээ. Ногоо тариалахын ач холбогдол, гадны химийн хортой ногоог хэрэглэлгүй өөрсдөө хашаандаа тарьж ургуулах нь эдийн засгийн хувьд   ихээхэн үр өгөөжтэйг сургалтад суусан иргэд ярилаа.  Сургалтад өрхийн тариалан эрхлэгч, өрхүүд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж,  “Жишиг гудамж”-ийг бүрдүүлэх юм. Харин загвар өрх нь бусад айл өрхүүдэд хүнсний ногоо тариалахад туслах, зөвлөх үүрэг хүлээх аж. А.Чимэг[sgmb id="1"]