Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     90    0
            Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэхээр болсон.  Энэ өдөр жил бүрийн 5, 10дугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиодог. Манай аймгийн хувьд Сархиа уул, Баян-Өндөр уулын энгэр, Чимээгүй хотын урд мод тарихаар болсон байна. Энэ өдрийг тохиолдуулан мод үржүүлгийн найман аж ахуй нэгж Амарын талбайд мод бут сөөгний  үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Мод бут сөөгийг  ойролцоогоор 3000-50.000 төгрөгөөр худалдаж байгаа юм. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс  ялгаатай нь мод тарих хэсэгт хашаа барьж, хамгаалалт хийхээр төлөвлөсөн байна. Бага өндөртэй модыг сайн арчилвал ургалт сайтай байдаг. Ихэвчлэн шинэс, монос, улиасыг сонгон суулгахаар болжээ.  2017 онд Баян-Өндөр сумын хэмжээнд 12 мянган мод тарьснаас ургалт 90 гаруй хувьтай байгааг БОАЖГ-ын мэргэжилтэн хэллээ. Бүх нийтээр мод тарих өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш найман жилийн хугацаанд манай аймаг 50 мянган мод шинээр тарьж ургуулжээ.  Үүнээс зарим хэсэгт нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байна.  Мод тарих үндэсний өдрөөр айл өрх, албан байгууллага, хамт олноороо, иргэн бүр мод тарихад идэвхтэй  оролцохыг уриалж байна. [sgmb id="1"]