ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     89    0
 Улсын хэмжээнд 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 4-нөөс энэ сарын 16-ны хооронд явагдаж дууссан. Манай аймагт 45 бүлгийн ерөнхий боловсролын 22 сургуулийн 1427 төгсөгч бүртгүүлжээ. Үүнээс 130 нь өмнөх оны төгсөгчид юм. Одоогоор бүртгэлээс хоцорсон хүүхэд байхгүй, бүртгэл 100 хувь явагдсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 16-20-ны хооронд таван өдрийн турш ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл ажил эхэлжээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь шалгалт өгсөн төгсөгчдийн шалгалтын хариуг шинэ технологи буюу скентрон машиныг ашиглан ердөө тавхан минутын дотор гаргах юм. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар манай аймагт Байгалийн ухаааны нэгдмэл олимпиадыг зохион байгуулж, олимпиадад шинэ технологийг туршсан. Дүнг таван минутын дотор шууд гаргаж, туршилт амжилттай болсон. Ингэснээр энэхүү шинэ технологийг энэ жил Орхон аймагт элсэлтийн ерөнхий шалгалтанд ашиглахаар яамнаас шийдвэрлэсэн байна.  “Хэдийгээр шинэ технологийг ашиглан шалгалтын хариуг тэр дор нь гаргаж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагаад гарах эрсдлийг тооцох хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байна. Учир нь энэхүү скентрон машиныг энэ жил улсын хэмжээнд нэгдсэн журмаар ашиглах боломжгүй. Зөвхөн  хоёр газар  ашиглах шийдвэр гарснаас нэг нь Орхон аймагт хэрэгжүүлэхээр болсон. Иймд шалгалтын хариугаа түрүүлж мэдсэн төгсөгчдийн хувьд их, дээд сургуулиудын хуваарь болон бусад аймаг хотын төгсөгчидттэй ямар нэгэн асуудал гарч болзошгүйг албаныхан онцолж байна. [sgmb id="1"]