Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
Мэдээ, мэдээлэл 2 жилийн өмнө     95    0
“Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын шадар туслах бөгөөд Тамгын хэлтсийн даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ийн захирал Д.Бүүвэйбаатар болох гэж байна” хэмээсэн яриа Ардын намын цагаан байшингаас хальж Уртцагааныг уруудаад Эрх чөлөөний өргөн чөлөөгөөр ороод Эрдэнэтийн гудамжаар хөврөх шиг л болсон. МАН-ын гэлтгүй зарим нэг хүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бүүвэйбаатарын эрэлд гарч таньж мэдэхгүй нэг нь нутаг усыг нь асууж сураглаад гарч өгсөн. Үйлдвэрийн Ерөнхий захирлын шадар туслах, Тамгын хэлтсийн дарга гэдэг бол орлогч захирлуудаас ч илүү мэдэлтэй том албан тушаал юм. Энэ албан тушаал дээр “тохоон томилогдох” сураг ажигны эзэн Д.Бүүвэйбаатартай уулзаж зарим зүйлийг тодрууллаа. -Сүүлийн үед өөрийг чинь Эрдэнэт үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болж байгаа гэж яриа гарч байна. Албан тушаал дэвших гэж байгаа гэдэг үнэн үү? -Үгүй, би үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болох гэж гүйсэн юм алга. Өмнөх ажлаа хийгээд л явна. Тэгээд ч барын сүүл явснаас батганы толгой явсан нь дээр байлгүй дээ. - Ийм яриаг нэг гэлтгүй нэлээн хэдэн хүний, тэр дундаа танай намынхнаас сонссон. Ор үндэсгүй зүйл биш гэж үү? -Үгүй ээ, ёстой тийм зүйл байхгүй. Өмнөх ажлаасаа илүү гарахгүй л явна -Таны албан тушаал ахих болсон явдлаас үүдээд орны хүнийг чинь сонгох тал дээр аймгийн Засаг дарга Д.Батлут, орлогч А.Түвшинжаргал нар “барилцаж авсан”  тухай ч ярьж байна? -Тийм яриа гарсан байсныг бол дуулсан. Гэхдээ тийм зүйл огт болоогүй. Би ажлаа өгөх дээрээ тулвал “Эрдэнэт ус”-ын даргаар хэнийг томилохоо би мэднэ шүү дээ. Зарим нэг хүний хувьд намайг зайлуулах гээд байгаа юм уу, бүр үнэхээр явуулах гээд байгаа юм уу “Чи ажлаа өгөх гэж байгаа бол намайг болгочих. 100 сая төгрөг өгье” гэж дуугарч ч байсан. Намайг өдөөд байгаа юм уу яагаад байгаа юм бол[sgmb id="1"], ойлгохгүй л байна. Ямар ч байсан би үйлдвэрийн Тамгын хэлтсийн дарга болохгүй. Өмнөх ажлаа хийгээд л явна. -