Леброн Жеймс чөлөөт тоглогч боллоо
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     21    0
Миами хит багийн лидер Леброн Жеймс чөлөөт тоглогч болохоор шийдсэн тухай мэдээллийг ESPN спортын сэтгүүлч Chris Broussard өөрийн Twitter хуудаснаа  мэдээллэсэн байна. Ингэснээр тэрбээр энэ зуны хамгийн том чөлөөт тоглогч болж байна гэсэн үг юм. Леброн Жеймс аль багийг сонгох вэ? гэсэн асуултууд олон нийтийн сүлжээгээр идэвхитэй өрнөж байна. Харин тэр аль багийг сонгох вэ? гэсэн асуулт таавар хэвээр байна. Үүнд түүний эхний сонголт Кливленд Кавлиерс байж болох юм. Учир нь энэ баг бол түүний "жинхэнэ" баг. Харин түүний дараагийн сонголт Финалд 4 удаа үлдэж 2 удаад нь аварга цолыг хамтдаа хүртсэн Миами Хит байж ч болох юм. Харин энэ баг түүнд том гэрээ санал болгож багтаа үлдээх эсэх нь эргэлзээтэй. Аль эсвэл түүнийг багтаа нэгтгэхийг хамгийн ихээр хүсч байгаа Хьюстен Рокетсд нэгдэж дахин нэг их гурвалын нэг болгож болох юм.  Гэхдээ энэ бүхэн  6 хоногийн дараа буюу энэ сарын 30 гэхэд тодорхой болох юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг