МЭНДЧИЛГЭЭ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     64    0
Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд, Баян-Өндөрчүүд ээ.             1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум байгуулагдсанаас хойш түүхийн хуудас нэгэнтээ 20 удаа эргэж өнөөдөр Баян-Өндөр сум байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын Найрамдал болон Баян-Өндөр хорооны үргэлжлэл Баян-Өндөр сумыниргэд олон нийт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газрынхамт олон та бүхэндээ ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.             Орхон аймгийн Баян-Өндөр сум 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр батлагдан гарсан Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор байгуулагдах үедээ 58460 хүн амтай байсан бол 2014 оны эхний байдлаар 87837 хүн амтай болж Монгол улсынхаа үйлдвэрлэл, дэд бүтэц, нийгмийн салбарын томоохон төв суурин болон хөгжиж улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирснийгбаярын энэ өдрүүдэд бахархан тэмдэглэхэд таатай байна.             Эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд жинтэйхувь нэмэр оруулан үр дүнтэй хөдөлмөрлөж яваа Баян-ӨндөрчүүддээОрхонаймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэдийн нэрийн өмнөөс гүнталархал илэрхийлье.             Монгол улсын хамгийн том сум Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөгжил, дэвшлийн 20жилийн түүхийг бичилцсэн тус сумын иргэд,үе үеийн удирдлагууд ажилтнуудболон тэдгээрийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.             Орхон аймаг, Эрдэнэт хот, Баян-Өндөр сумын хөгжил шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллацгаая. ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ Г.ЗОРИГТ
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)