Зургаан ажилтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ
Нийгэм, Улс төр 5 жилийн өмнө     61    0
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд аймгийн Ерөнхий аудитор Д.Цогбадрах төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2013 оны санхүүгийн аудитын нэгдсэн дүнг танилцуулсан юм. Аймгийн Ерөнхий аудиторын танилцуулгаас харвал 2013 онд 102 байгууллагын санхүүгийн тайланд шалгалт хийжээ. Аудитын шалгалтыг явуулахдаа “Найдвар-Од”, “Ди-Эйч-Жи-Би” зэрэг аудитын компанитай хамтран явуулсан байна. Шалгуулсан 102 байгууллагаас 75-ынх нь хувьд санхүүгийн тайлан зөрчилгүй үлдсэн 27-д нь багагүй хэмжээний зөрчил, дутагдал илэрчээ. Нийт дүнгээр 27 байгууллагад 4 тэрбум 810 гаруй сая төгрөгийн акт хүргүүлсэн аж. Мөн зургаан ажилтанд хариуцлага тооцуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Үүний зэрэгцээ дээрх 27 байгууллагын 15 ажилтныг ур чадварыг нь сайжруулах, чадавхжуулах сургалтад хамруулах шаардлагатай байгаа тухай саналыг холбогдох албан тушаалтанд хүргүүлжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)