БААСАН
2024.04.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал дарга орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр “чанга” дуугарч байв
С.Батжаргал дарга орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр “чанга” дуугарч байв

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болсон. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар ширүүхэн мэтгэлцэв. Сүүлдээ Засаг дарга С.Батжаргал Зөвлөлийн хуралдааныг орхин гарлаа.

Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг 1.3-д “Хөтөлбөр, журам батлах тухай” байв. Аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас “Орон сууцны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батлуулахаар ажиллажээ. Орхон аймагт Орон сууцны хөтөлбөрийг батлах шаардлага амьдралаас урган гарч байгаа. Иймийн тулд мэргэжлийн байгууллага нь “Аймгийн зорилтот бүлгийн иргэдэд зориулсан болон түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд чиглэсэн” 2022-2025 онд хэрэгжүүлэх орон сууны хөтөлбөрийг санаачилсан байна. Тодорхой судалгааны ажлыг сайн хийсэн нь сэтгүүлчдэд ч ил байлаа. Нийтдээ 7 зорилтыг Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд тодорхойлж түүнтэй уялдан гарах журмыг ч бэлдсэн аж.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд журам боловсуурна. Журмыг нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт байдлаар биш ердөө  Захиргааны Акт болгоод аймгийн Засаг даргаар батлуулаад явах саналтай байна. Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт болгоход Хууль зүй, дотоод хэргийн яамаар батлуулах гээд явдал чирэгдэл ихтэй” хэмээсэн. Үүнд нь ИТХ-ын дарга Д.Мөнхбат эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал “Энд ажил хийх тухай ярьж байна. Эрдэнэт хотод зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлье. Журмыг нь хүлээвэл ажил явахгүй, удаашрах гээд байна. Ажлын төлөө яваа болохоос эрх мэдлийн төлөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээгүй” гэж хэлээд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлыг орхин гарсан юм.

Орон нутагт аймгийн ИТХ маш том, аугаа гэж хэлж болох эрх мэдэлтэй л дээ. Манай аймгийн ИТХ-ын хувьд тэрхүү эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд “Усны үнийг 50 хувиар нэмэх” зэргээр иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасан  явдал өмнөх хурлын түүхэнд бий. Аймгийн Засаг даргын бүрэн эрх ч гэж бас бий. Засгийн газрын буюу гүйцэтгэгч талын хувьд хуульд заасан эрхүүд түүнийг дагасан үүргүүд ч С.Батжаргал даргад байгаа. Өнөөдрийн болсон үйл явдлаас харахад Д.Мөнхбат даргын хувьд аймгийн Засаг дарга С.Батжаргал болоод түүний Хууль, эрх зүйн хэлтсийнхэн өөрөөс нь, ИТХ-аас илүү эрх мэдэлтэй байх нь гэдэг байдлаар асуудалд хандсан. ИТХ-ын Зөвлөлийн хуралд хуулиар хуралдаан зарлах энэ тэр гэсэн эрх л бий. Харин ИТХ-ын хуралдаан, тэндээс гарсан тогтоол эцсийнх болдог.

Эрдэнэт хотын иргэдэд зориулж Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарах журам нь хэн илүү эрх мэдэлтэй байх вэ гэдэгтээ бус ажлыг хэрхэн хурдан хугацаанд ямар арга замаар хийх вэ гэх асуудалд л байсан. Түүнээс биш 2025 он гэхэд 6046 айл өрх, түрээсийн болон орон сууцны сан нэмэгдэж байртай болоход дарга нарын эрх мэдлийн том жижиг байх нь үнэндээ падлий ч байхгүй. Үнэхээр М.Мөнхбаярын хэлсэнчлэн Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт байдлаар явбал Орон сууцны хөтөлбөрийн ажилд энэ онд л лав ахиц гарахгүй. Гэтэл Уртын голын орон сууцны барилгын эхний 4 блок энэ намар ашиглалтад орно. Иргэд байранд орох гэхлээр Хууль зүй дотоод хэргийн яамнаас батлагдан ирэх журмыг хүлээсээр өвөлтэй золгох дүр зураг л харагдана. “Хүчээ нэгтгэе” гэж хэлээд 2020 оны сонгуульд иргэдийн саналыг аваа биз дээ. Одоо хүчээ нэгтгээд ажлаа хий л дээ. Залуус энэ хавар та бүхнийг “Ажлаа хий” хэмээн шаардаж жагссаныг санаж байна уу. Түүнээс биш хэн нь илүү эрх мэдэлтэй байх нь эрдэнэтчүүдэд нэг их сонирхолтой байхгүй л болов уу.      

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Найрамдал багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Малчин баг. Худаг барих /Цохионы өвөрт/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЯДАЖ ЖОРЛОНГОО МАНАЧИХААЧ
Н.НОМТОЙБАЯР: НЭГ УЛСТӨРЧИД 1000 МЭРГЭЖИЛТЭН НОГДОЖ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Баян-Овоот баг, Овоот, Хөтөлийн хэсэгт багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ